“Жем интернэшнл” ХХК байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхан, ирээдүйн боловсрол, боловсон хүчин, спорт, урлаг, байгаль орчиноо хайрлан хамгаалах зэрэгт байнгийн гар бие оролцохын зэрэгцээ ард иргэддээ хандсан шинэ шинэлэг сайн сайхны төлөөх санал санаачлагуудыг байнга дэмжин ажилладаг хамт олон билээ.
Улаанбаатар хотын төв сүлд мод
Нийслэлийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж 3 жил төв талбайд хотын хамгийн том сүлд модыг засаж тохижуулах үүрэг хүлээн 2007, 2008, 2009 онуудад амжилттай хэрэгжүүлж нийслэлчүүддээ бэлэг барьсан.
Нэг зүрх хүмүүнлэгийн аян
2008 онд 12 аймгийг хамруулсан “ Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая ” уриан дор хүмүүлэгийн аяныг зохион аймгуудын тамгын газруудтай хамтран зохион байгуулж аймгийн төвийн хогыг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээ , залууст зориулсан өдөрлөг, ахмадуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “Classic Gem ” хамтлагийн үнэгүй шоу тоглолт зэргийг зохион байгуулсан.
10 000 сарнай хөтөлбөр
Жил бүр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүсгүйчүүдээ зориулан 10 000 амьд сарнайг нийслэл хотод ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдэд санамсаргүй байдлаар тараан бэлэг барьдаг . Уламжлал болгон 5 жил зохион байгуулсан ба 2009 оноос Эрдэнэт, Дархан хотуудыг хамруулан эмэгтэйчүүддээ бэлэг бариж байна.
100 цэргийн жагсаал
Сэвсэгт хүчний жанжин штабтай хамтран жил бүр уламжлал болгон Улаанбаатар хоын ойролцоох цэргийн ангиудад суралцагч цэрэг эрчүүдээс шилдгийг нь шалгаруулж Улаанбаатар хоттой танилцуулж дурсгалын зураг авхуулах, кино, музей үзүүлэх, ар гэртээ захиа явуулах, Өдрийн зоог барих зэрэг өдөрлөгт арга хэмжээ зорхион байгуулдаг.
Цагаан сар
2006,2007 онуудад нийслэлийн халамж үйлчилгээний газартай хамтран 100 өндөр настай нэн ядуу ахмадуудад хүмүүлэгийн тусламж үзүүлсний зэрэгцээ 2008, 2009,2010 онд хараагүй иргэдийн халамж үйлчилгээний төвийн 100 өндөр настанд бэлэг барьдаг.
6-р сарын 1
2006,2007 онуудад улаанбаатар хотын баян зүрхийн товчоон дэхь эмэгтэйчүүдийн хорих ангид хүмүүлэгийн өдөрлөгийг зохион байгуулсан.
Тусламж
2008 онд Завхан аймаг 2010 онд Завхан, Говь – алтай аймагт болсон байгалийн гамшиг зуданд нэрвэгдсэн сумдуудад өвс тэжээлийн тусламж үзүүлсэн.
Урлаг, спорт
Үүнээс гадна Спорт, Урлагийн арга хэмжээнүүдэд байнга оролцон Дэлхийд болон Эх орныхоо амжилт, хөгжил цэцэгшлэлтэнд ихээхэн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Монголын түүхэнд томоохонд тооцогдох тэмцээнд “ЖЕМ Интернэшнл” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж монголынхоо баг тамирчдад сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж амжилттай ажилладаг.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.