Register your email

Survey

[ website links ]

Follow us on twitter

Join us on facebook

RSS reader

  Sitemap      Contact Us      Mongolia

 

Warning: Invalid argument supplied for foreach() in /usr/local/www/apache22/data/gem/modules/content/content.php on line 97
Category
Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

          df Жем Интернэшнл ХХК нь анх 1999 онд хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр байгуулагдан улмаар ХБНГУ-ын дэвшилтэт техник технологи бүхий хүнсний спиртийн үйлдвэрийг байгуулан цэвэр улаан буудайгаар тансаг болон онцгой ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнесийн үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Компанийн зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд анхаарлаа байнга хандуулан ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн 10-н жилийн хугацаанд үйлдвэрүүддээ технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмжүүдээр тоноглож, бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ хүргэж байна.

         Түүхий эдийн сонголтоос эхлэн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж үйлдвэрлэхэд технологи, үйлдвэрлэлийн шат дамжлагын хяналтыг бэхжүүлэн сайжруулсан төдийгүй үндсэн болон туслах түүхий эд, хагас болон бэлэн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг өөрийн лабораториудад стандартын дагуу шинжилж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг ба Олон Улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-ыг нэвтрүүлж ажиллаж байна.

          Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нийлүүлэн брэнд болгож 10 жилийн хугацаанд Монгол улсын томоохон компаниудын нэг болтлоо хөгжсөн байна. Монгол улсын хөгжил, эдийн засагт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд жил ирэх бүр амжилтаа ахиулан, Сангийн Яам, ҮТЕГазрын “Найдвартай, Тэргүүн татвар төлөгч”-өөр удаа дараа шалгарч улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулагч болохоо батлан харуулж байна.

          Олон улсын чанарын шалгуурууд болсон үзэсгэлэн, амталгааны уралдаануудад эх орныхоо нэрийг гарган өөрийн үйлдвэрлэж буй брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэлүүлэн Алт, Мөнгөн медалиуд хүртэн ирж байгаа нь бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, амжилтыг бататгаж, зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлж өгч байгаа болов уу.

          Манай компани нь 21 аймагт өөрийн гэрээт борлуулагч нараар, нийслэл хотод өөрийн борлуулагч нараар дамжуулан Монгол улсын өнцөг булан бүрт чанартай брэнд бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангахаас гадна гадаадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ экспортлохоор анхааран ажиллаж байна.

         Өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд нэг талаас тогтвортой, бүтээлч, тууштай, чадварлаг, мэргэшсэн хамт олны хөдөлмөрийн үр дүн, нөгөө талаас энэ хугацаанд бид бүхэнтэй хамт байсан хэрэглэгч, үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч байгууллагуудын хувь нэмэрийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

        Чанарыг эрхэм болгосон манай компанийн хамт олон Хэрэглэгчдийн эрх ашгийг үргэлж дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг хүргэж ажиллах болно.

Та бүхний санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтэх болтугай.

 

 

ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК-ийн Гүйцэтгэх захирал: gariin_vseg  Б. ОЙГОНГЭРЭЛ